Monday, March 30, 2009

365/7

Өглөөнөөс орой болтол завсаргүй хичээлтэй байгаад олигтой зураг авах ч зав гарсангүй. Хичээлээ тараад хэдэн зураг авав. Гадаа халуун ч гэсэн муухай салхитай онцгүй өдөр байлаа.

Халит харсан Сакура шиг харагдаад ккк,,, гэхдээ харваас биш л дээ. Энэ мод нтр дээр ургадаггүйн байна лэээ... ккк :Р тэгээл энэ мангар газар Сакура ургав л гэж,,, Дал мод л ургахымдаа чааваас хихихи аймар голноо энэ дал модоо кккк

хичээл амрах гээд шалгалтууддаа даруулжийнаа... гэхдээ зүгээрээ чи чаднаа Опалаа гээл өөртэйгөө яриад байхаас ккккк :P

Sunday, March 29, 2009

365/6

Өнөөдөр бас volunteer-таа явсан. Тэр хоорондоо хэдэн зураг дарсан дараа заваараа тэднүүсийг нийлүүлээд нэг бичлэг хийнээ. Өнөөдөр бүүр гадуур баахан алхчихсан чинь ядраад юун бичлэг манатай л байна. Эртхэн хичээлээ хийвэл хийчээд амрах минь.


Энэ харин 2 хүүхэн гудамжинд хөгжим тавичаад цагираг эргүүлээл зогсоод байсын. Нөгөө хүүхэн нь нээх зургаа авхуулах дуртай байгаагүй намайг очисон чинь боличихсон. Би тийм аймар харагдсын байлгүй хахаха... энэ харин овоо гэдэс гүзээ харвингаа гаргачаад тоохчгүй цагиргаа эргүүлээл байсан ккккк Холоос нилээн харж зогсож байгаад ойртсон юм. Ажиглаад зогсож байхад овоо удаан унагаалгүй эргүүлчиж байна лээ. Би бол чадкуэ хэхэхэ

Saturday, March 28, 2009

365/5

Хурдны хязгаар 5mile кккк,, Гудамжинд хурдны хязгаар 25mile (сургууль , эмнэлэг гэсэн олон нийтийн газрын хажуу замууд, хөл хөдөлгөөний үед), 35-40 mile(жирийн гудамжинд), 65-75mile (хурдны зам дээр газар газраас хамаараад ялгаатай) байдаг. Гэтэл өнөөдөр бас ийм хурдны хязгаар хардаг байнашд.  

Өглөө volunteer-тээ явсан юм. Бид нэг агуулах шиг газар очиж хүнсний бүтээгдэхүүн ялгаж ангилах ажил хийв. Энэхүү байгууллага нь бусад дэлгүүр үйлдвэрээс ирсэн илүү болон хаягдал бүтээгдэхүүнийг цуглуулан, хугацаа хэтэрсэн болон хэтрээгүй, гэмтсэн гэмтээгүйгээр нь ялган цэвэрлэж. Зүгээр бүтээгдэхүүнүүдийг ашигийн бус, буяны болон сүм, асрамжийн газар, өндөр өнжүүлэх зэрэг байгууллагуудад тараан өгөөд үлдсэнг нь хаяж уcтгадаг юм байна.

Хамгийн сонин нь ч гэхиймүү муухай ч гэхиймүү нэг зүйл нь эд хугацаа хэтэрсэн зарим барааг хэрэглээд байх юм. Жишээлбэл, лаазалсан бүтээгдэхүүнүүдийг хугацаа хэтрээд 5жил болоогүй бол хэрэглэж болно, 5с дээш жил болсон бол хаяарай гэх мэт заавар бидэнд өгч байлаа. Янз бүрийн соусанд 5сар, чипс болон снайк-нд 6сар гэх мэт 5жилээс 1сарын хооронд хугацааг зааж байсан. Аан тийн бас хугацаа байхгүй бүтээгдэхүүнийг шууд хаясан.

Тэндээс хархад хугацаа бичигдээгүй (expiration date) болон хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүн дэлгүүрт маш их байдаг юм байна. Бид ер нь тэр бүр юм авахдаа хугацаа хараад байдаггүй байхаа. Яалтчгүй, өндөг сүү, махан бүтээгдэхүүн авахдаа л сайн хардаг болхоос ганц чихэр ч юмуу варен авахдаа хугацааг нь хардгүйл болуу. (би лав хардгүйн,, одоо сайн харжийнаа юу ч байсан кккк) Тэр муу шилтэй варенууд ихэнх нь хугацаагүй байсан гэж бодхоор...

өө хадуураал явжийн,, зургаа тайлбарлая,,, :Р Энэ миний очисон агуулахад ачаа зөөх зориулалтын машинууд дотор нь явдаг юм байна лээ. Тэдэнд хурдны хязгаар заасан байсан. Зарим газар нь 3 ч гэж заасан байсан :Р аюулгүй байдалыг хангах үүднээс болгоомжтой явахгүй бол маш их хэмжээний, олон давхарласан боодол баглаа бүхий хайрцагтай бүтээгдэхүүн ийш тийш нь зөөдөг машин болхоор удаан явахгүй бол бокум байналээ.

Friday, March 27, 2009

365/4


Jazz хөгжим сонсоод судлаад байгаа ухаантай,,, өнөөдөр тоглолт үзэв. Latino Jazz урсагалаар тоглодог Ах дүү Банда гэсэн хамтлаг кккк Их юм бичих гэсэн боловч орчуулхаас жаахан залхуу хүрчлээ. Эндээс ороод уншиад танилцаж болно шүү.
 

Thursday, March 26, 2009

365/3

Өнөөдөр маш олон үйл явдалтай өдөр байлаа. Хамгийн эхний зураг бол өнөөдрийн зураг.



Өглөө 8цагт сургууль дээрээ очиж нэг цаг лаб-д суучаад 9цагаас Ираны шинэ жилд зориулсан үйл ажиллагаанд бэлтгэхэд нь туслав. Иран оюутнуудын холбооноос жил болгон шинэ жилийнхээ үеэр 2 цагийн турш номын сангын хажуу талбайд үнэгүй хоол өгөн, янз бүрийн хөгжөөнт тэмцээн зохиож, дуулж бүжиглэж өнгөрөөдөг юм. Би харин 11с өөрийнхөө оюутны холбооны уулзалтанд суугаад яг үйл ажиллагаанд оролцож чадаагүй. Уулзалт дуусаад гарж ирээд хажуугаар нь халит өнгөрөхдөө хэдэн зураг дарсан юм.


Иран бичиг,, энэ одоо юугжийган бүү мэдээ бодуул Хаппи Ню Еэр гэжийгаа байхдаа.


эднүүс нэг ийм ширээ заавал засдын байна лээ,, надад энийг даанч тайлбарлаад өгөх хүн ойр хавид байгаагүй учир яаг юу гэдгийн мэдэж чадагүй,, хархад шашиний холбогдолтой л санагдсан... ямар нэг юмны бэлэгдэл байхдаа бодуул,, мэддэг хүн байвал тайлбар үлдээвэл баярлана шүү


үнэгүй хоолонд оочирлож байгаа оюутнууд кккк уг нь эднүүсийн хоол нь үнэн гоё байдышд,,, даанч мангар их хүнтэй байхаар нь би залхуурчихсан,, угасаа ч амжихгүй байсымдоо,,



2 Иран оюутан,,


Холбооныхон

Харин өдрийн цайгаа ууж байхад хэдэн охидууд ирээд гадаа эмэгтэйчүүдийг яасан юм ч гэнүү баахан юм яриад ирж оролцоорой нтр гээл байсын, тэгээд хоолоо идчээд компютер лаб орох замдаа халит хажуугаар нь өнгөрсөн чинь баахан подволкон дээр юм бичээд өлгөчиж. Тэгсэн хүмүүс өөрт болон өөрийн ойр дотны хүмүүст (эмэгтэйчүүдэд) ямар нэгэн байдлаар тохиолдож байсан гадны нөлөө бүхий хэрэгүүдийг ч юмуу хүчингийн хэрэг юу байдын тэднүүсийг бичиж өлгөсөн юм байж л дээ. Хүмүүс өлгөөд л байхын байна лээ.





















Wednesday, March 25, 2009

365/2


Энэ нэг дэлгүүрт орсон чинь хамаг ханан дээрээ тосон будгаар зураг зурчихсан байсын.

Tuesday, March 24, 2009

үсний өнгө сонин хувираад байхын. Дэлхий дээр уг нь нэг л нар тусдагдаа. Тэгсэн хүмүүс аа эндхийн нар муухай, хортой гэж ирээл ярих юмаа. ккк Газар нутгийн байршил л өөр байгаа болхоос биш энд мандаж байгаа нар монголд манддаг нарнаас ялгаагүй. Гол нь нарны тусгалын өнцөг нтр гэдиймүү эх газраас нар хүртэлх зай ч гэхиймүү тэр нь л зөрөөтэй байгаа биз. За за газар зүйн хичээлээ мартчиж, юу ч гэж яридаг билээдээ. Энд гэхдээ нар нь их хортой хурц тусдаг гэж үнэн юм шигээ.
Нүүрээр жижиг толбо (нөсөө ч гэхиймүү) үүсэж эхэлсэн, нарнаас болж байгаа сэвх гэсэн. Одоо тэгсэн үсний өнгө өөр болоод байхын. Найз охин ирээд явсан чинь үс нь шараар будчихсан юм шиг сонин шар өнгөтэй болчихсон байсан. Өөрөө будаагүй гээд гүрийгээд байган ккк уг нь бор хүрэн үстэй байсан хүн гэнэт шар болчихсон байналээ. Миний будаг хүрээгүй кккк хар үс маань бор болоод байхын аягүй сонин.

Цайхаас нь нааш үсээ будаж хордуулахгүй гэж боддог болчоод байгаамсан. Урд нь ч ногоон, цэнхэр эсүүл чирнээлэн ягаанаар ч юмуу будаж үзмээр санагдаад байдаг байсын :Р
үс маань ургаад гоё сүлжиж нтр болдог болчихсон... бөөн баяр,, одоо ургуулнаа, дахиж тайрахгүйээ


365

Нэг юм хийхээр шийдлээ. Жилийн турш өдөр бүр нэг зураг,, Дээр фликр дээр ийм 365 гэсэн прожект үзэж байсан. Гэнэт тэр санаанд ороод :Р Жилийн турш хийж чадахнуу гүү юу гэдгээ үзмээр санагдчлаа.
Хэр шантрамтгай байхнуу, эсүүл мангар тууштай ганц ч өдөр алагасалгүй зураг аваад тэрийгээ оруулаад байхын болуу хэхэ. Ямартай ч өөрийгөө нэг туршъя. Харин нээх гоё сонирхолтой, лаг лаг зургууд дарж чадахгүй биз. Гэхдээ ямарч байсан хийе.

365/1

өнөөдөр гэнэт мантуу идмээр санагдаад :Р сургуулиасаа ирээд мантуу хийж идэв. Жоохон өнгө муутай харагдаад байхын уг нь гоё амттай болсон гээд өөрийгөө нэг магтчий. хихи

Monday, March 23, 2009

Commonly consfused words in English # 2

decease - death
disease - illness
definite - indisputable, certain
definitive - final, complete, thorough
desert - to leave empty or alone; arid region
dessert - sweet refreshment eaten after meal
disinterested - free of bias and self-interest; impartial
uninterested - without an interest
elicit (v) - to bring or draw out; to arrive at by logic
illicit - unlawful
eligible - qualified or entitled to be chosen
illegible - not legible or decipherable
emigrate - to leave one country to settle in another
immigrate - to come to live in a new country
ensure - to make sure, certain, or secure
insure - to provide or arrange insurance for
farther - more distant than another
further - to advance; additional
foregoing- to precede, as in time or place
forgoing - abstaining from, relinquishing
formally - in a formal manner
formerly - previously

random pictures