Translate

Thursday, March 26, 2009

365/3

Өнөөдөр маш олон үйл явдалтай өдөр байлаа. Хамгийн эхний зураг бол өнөөдрийн зураг.



Өглөө 8цагт сургууль дээрээ очиж нэг цаг лаб-д суучаад 9цагаас Ираны шинэ жилд зориулсан үйл ажиллагаанд бэлтгэхэд нь туслав. Иран оюутнуудын холбооноос жил болгон шинэ жилийнхээ үеэр 2 цагийн турш номын сангын хажуу талбайд үнэгүй хоол өгөн, янз бүрийн хөгжөөнт тэмцээн зохиож, дуулж бүжиглэж өнгөрөөдөг юм. Би харин 11с өөрийнхөө оюутны холбооны уулзалтанд суугаад яг үйл ажиллагаанд оролцож чадаагүй. Уулзалт дуусаад гарж ирээд хажуугаар нь халит өнгөрөхдөө хэдэн зураг дарсан юм.


Иран бичиг,, энэ одоо юугжийган бүү мэдээ бодуул Хаппи Ню Еэр гэжийгаа байхдаа.


эднүүс нэг ийм ширээ заавал засдын байна лээ,, надад энийг даанч тайлбарлаад өгөх хүн ойр хавид байгаагүй учир яаг юу гэдгийн мэдэж чадагүй,, хархад шашиний холбогдолтой л санагдсан... ямар нэг юмны бэлэгдэл байхдаа бодуул,, мэддэг хүн байвал тайлбар үлдээвэл баярлана шүү


үнэгүй хоолонд оочирлож байгаа оюутнууд кккк уг нь эднүүсийн хоол нь үнэн гоё байдышд,,, даанч мангар их хүнтэй байхаар нь би залхуурчихсан,, угасаа ч амжихгүй байсымдоо,,



2 Иран оюутан,,


Холбооныхон

Харин өдрийн цайгаа ууж байхад хэдэн охидууд ирээд гадаа эмэгтэйчүүдийг яасан юм ч гэнүү баахан юм яриад ирж оролцоорой нтр гээл байсын, тэгээд хоолоо идчээд компютер лаб орох замдаа халит хажуугаар нь өнгөрсөн чинь баахан подволкон дээр юм бичээд өлгөчиж. Тэгсэн хүмүүс өөрт болон өөрийн ойр дотны хүмүүст (эмэгтэйчүүдэд) ямар нэгэн байдлаар тохиолдож байсан гадны нөлөө бүхий хэрэгүүдийг ч юмуу хүчингийн хэрэг юу байдын тэднүүсийг бичиж өлгөсөн юм байж л дээ. Хүмүүс өлгөөд л байхын байна лээ.





















1 comment: