Translate

Friday, April 3, 2009

365/11

За өнөөдөр бас volunteer хийгээд өдөр сургууль орж хичээлээ харжийгаал таарлаа. Ирээд шуудангаа шалгасан харин сэтгүүл ирчиж. Би People сэтгүүл уншидын, хов живинд дурлаад ккк Захиалга маань бараг дуусч байгаа. Ажилтай байхдаа захилчихсын, одоо ажилгүй болсон хүн дахиж захиалж уншихгүй ээ хэхэ Тэгээл хуудас эргүүлж суусан чинь ийм юм гарж ирээд. Нээх зузаан санагдаад байсан чинь, сэтгүүлд хүртэл 3D сурталчилгаа хийчих юмаа. Энэ бодуул ундаа л байх. Хуудасын дэлгэнгүүт наашаа товойж нтр,, яг гоожиж байгаам шиг л харагджийнаа.

Өдөр зураг авах чөлөө гараагүй болхоор өөр зураггүй. Уг нь зөндөө хүмүүсийн зураг авсан л даа. Дандаа манай сургуулийн оюутнууд volunteer хийж байх хооронд нь авсан зургууд. Манай club энэ дотроо бас бүлэг болж хуваагдаад үйл ажиллагаа хариуцдаг юм. Би зурагчидынх бүлэгт орчихсон. Болж байгаа үйл явдал, өөрийнхөө оролцож байгаа болгоны зургыг авч хэвлэл мэдээлэл хариуцсан бүлэгт өгнө. Тэднүүс тэгээд долоо хоног бүр болж өнгөрсөн үйл явдалыг өгүүлсэн мэдээлэл, зураг бүхий 4хуудас А4 хэмжээний сонин гаргадаг юм. Тэрийгээ гишүүддээ тараана. :)

Өөр жолооч, подволк хийх, сурталчилах, хандивын санг нэмэгдүүлэх гэх мэт бүлгүүдэд байдын. Жолооч нар бол унаагүй хүүхдүүдэд унаагаар үйлчилнэ. Сууж явсан машиныхаа жолоочиж зорчигч нар $1 өгнө, хэхэ. Подволк хийж зардын. Подволкын нэг хэсэг нөхөд дизайн нтр-н хийгээд захиална. Хийсэн подволк-н хандивын санг нэмэгдүүлэх бүлгийнхэн зарна. Олсон мөнгөө үйл ажиллагаанд зарцуулна. Бас эднүүс Чихэр Шоклаад зараад байдын байна лээ. Хямдхан бөөндөж аваад хэдхэн цент нэмээл зарчихад өчнөөн олноос нэлээн хэдэн төгрөг унадаг байхаа. Иймэрхүү ажил үйл ажиллагаа хийхийн хажуугаар тэгээд volunteer хийгээл хичээлдээ яваал, гадуур бас цалинтай ажил хийдэг бол ажилаа хийнэ, ер нь эндхийн оюутнууд лаг завгүй байдаг юмшигээ. Ийм хүмүүс чинь тэгээл яалтчгүй өдрийнхөө хувиарыг зохиох, төлөвлөж цагаа зохицуулахыг сурхымаа.

Монголд ер нь коллеж, их дээд сургууль байтугай 10жилийн сургуулиудад ч иймэрхүү чөлөөт цагаар хийж болох хувь хүнийг төлөвшүүлэх нийгэмийн үйл ажиллагаа байхгүй байхаа. Би лав санахгүйм байна,,, нэг сонгон нтр-г л тооцдоггүйн бол, хийдэг юм нь суботник хаха, тэрийн хийх хүн олдохгүй зугтаагаал... :Р хавар нэг сперткад гэдэг билүү тийм юм болно, урлагын үзлэг, сагсны тэмцээн гээл болчдог билүү...За за хадуураад явах нь ингээд болий.


2 comments:

  1. уг нь монголд иймэрхүү юм болдог бол дуртаяаа оролцмоор л байна над шиг завтай хүн алга кэкэ

    ReplyDelete