Translate

Thursday, April 9, 2009

365/17

Манай энд ч хавар хэдийн болчихсон л доо,,, Монголын хавартай харицуулахад харицангуй бага шороо шуурна ккккк за да бараг шуурах шороогүйм байна,,, харин адилхан л салхилна,, Тээд ойрд хавар болоод хүмүүсийн синдром хөдлөөд байгаа харагдлаа. Миний синдром нэг тийшээ ороод алга болчиж, би хайгаад олдгүйээ,,, гэхдээ олдохгүй байсан нь ч дээр юм шиг санагдчлаа сүүлдээ,,,,
Хаварын тухай нэг шүлэг оруулчъя.

Хар даа, та цонхоор

Хаврын сүүл сар гадуур налайж байна

Дэгэж дэрвэсэн хүүхдүүд дэлхийгээр нэг дүүрч

Дэгжин шаавай охид гудамжаар нэг хөлхөлж байна



Тэнгэр цэв цэлмэг

Нар зөөлөн төөнөнө

Тэртээх уулсын толгойд

Цасны сүүлч цайрна



Гундаад сэхэх хорвоогийн амилж ядсан хөрсийг

Гутлынхаа өсгийгөөр товшин сэрээж

Хажуухнаар чинь бас гоо бүсгүй

Хаврын өдрүүдтэй цуг гунхалзаж явна


Яг энэ үеэр

Ялгуун гоо охид зул шиг асаж

Яруухан тансаг биед нь

Янагийн тэнгэр заларч явдаг юм шүү



Цэнхэр шөнийн оддын гэгээтэй

Цэлмэг өдрийн шүүдрийн туяатай

Цэцэг цэврүү шиг тэр охин

Сэтгэл зүрхийг чинь хоослоод өнгөрнө



Өглөөний нар шиг туналзсан түүний

Өдөөн босгосон амтат шаналал

Өнгө гэрлийн аниргүй хаанчлал

Өр зүрхэнд чинь шархирсаар үлдэнэ



Орчлон гэдэг ийм л хойно доо

Оло..он хоног энэ л зураг танд зүүдлэгдэж

Сэтгэл чинь хүслээ гүйцэж эс чадахуй

Шимшрэн, шимшрэн зүрхэндээ уйлах л болно доо



Хундага дүүрэн сархад

Нулимс хөвүүлэн мэлтэлзэж

Хувь заяаны тэнгэрээр С

огтуу тэнүүлчлэл эхэлнэ дээ

Б. Дорж 1991-05-17


1 comment: