Translate

Wednesday, May 13, 2009

үнэхээр харамсалтай байна,,,

Сургууль дээр өдрийн хоолны дараа зүлгэн дээр нарлаад сууж байсан нэг танил монгол залуу ирэв.
Та хэд дуулсан уу?
-Үгүй юу?
.... осолд орчихож. (Нэрийн бичихгүй байхаар шийдлээ,,, нэг монгол охины нэр хэлсэн юм)
-Хэнийн? Ямар охин байдын мэдкүүшд, чи танидыму?
Халит мэднээ манай сургуулийн охин, ...тэй хамт анги авдаг.
- Аан би халит харсын байна, дунд зэргийн нуруутай, тайрмал, шулуун үстэй охин тээ?
Тийн, тийн.
- Яажийгаад?
Нэг солонгос, 3 монгол охин Сан Франциско-с ирж яваад замдаа осолд ороод нэг монгол охин нь газар дээрээ нас барсан гэнээ. Тэр гар хөл нь хугарчихсан сэхээнд байгаа.
- Нөгөө охин нь яасын, яанаа нас барсан охин нь хэнийн?
Мэдкү, өөр мэдээлэл алгаа.
-Ямар аймарымбээ, тэгээд тэр солонгос нь яасын,?
Зүгээр гэсэн...
-Хннн ёоо нээрээ үнэн юмудаа ямар аймарын,,,

нэг ийм яриа болоод өнгөрөв,,,, хичээл тараад бас л тамхилаад зогсож байсан хүүхдүүд дээр очив, нилээн хэдэн монголчууд цуглав. Өдрийн ослын талаар яриа дахиад болов. Үнэндээ нэг охиноос нь бусдын мэдкү байлаа. Хэн гэж ямар хүүхдүүд байсан гэдгийг мэдэх хүн нэгч байсангүй. Тэр ..... Downtown-д эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн гэв. Нөгөө 3дах охины сураг байхгүй.

1. Хэдүүлээ нэг жоохон юм аваад очиж эргэе,
2. - Таникушдээ,,, яришиг,,
3. Очийшдээ, угаасаа очино,,,
1. - Тэгүүл тэгээд бүгдээрээ ядаж карт нтр дээр хурдан эдгээрэй нтр гээд бичээд очих нэгэндээ өгөөд явуулъяа... бүгдээрээ гарын үсэг нтрээ зураад сэтгэлийн дэм хайрлаад урмын үг бичээд өгийлдөө. Би карт авчнаа,,,

Ийм яриа болоод тарцгаав... Ямарч байсан маш харамсалтай байна. Тэр 3 охин 3уулаа манай сургуульд сурдаг гэсэн. Үнэндээ би бол нэгийн л харж байсан юм байна лээ. Тэр одоо эмнэлэгт байгааг нь,,,, нөгөө 2 нь хэн нь мэдэгдээгүй, асуултын тэмдэг хэвээрээ үлдсэн.

5 comments:

  1. humuus min bolgoomjtoi drive hiijiigaraidaa,,

    ReplyDelete
  2. sorry for her and her sister,,,
    Hope she'll get better soon

    ReplyDelete
  3. Гэнэт уйлмаар санагдаад гэдгийн сээгийг энд биччий.

    Уйлмаар байгуул нь сайн шиг,ханатлаа сайхан уйлаад ав,муу юм байхгүй шд...муухай санагдах өдөр байхад сайхан санагдах,амьдраал баймааар санагдах өдөр ч бас байдын байлээ...

    Gudluck dearie ;)

    ReplyDelete
  4. Манай герман багш өглөөгүүр гүйгээд явж байхад нь хэдэн галзуу,жоохон хүүхдүүд мөргөчихөөд зугтаацан байгаам даа.

    Толгойдоо майр том оёдол тавиулаад их хэцүү байгаа,юу ч хийж өгч чадку болохоор сэтгэл санаа нээх сонин болчих юмөө.

    Хүмүүс нээрээ үнэхээр болгоомжгүй давхихынмаа тэ? Хөөрөөл,галзуу юм шиг л... :(

    ReplyDelete
  5. uu harin tiime humuus ih aimar hamaagui mashin barih yumoo

    ReplyDelete