Translate

Thursday, April 5, 2012

Үхсэн хүн амьлав гэсэн лол

За ер нь блогоороо орж ирж тоос шороог нь гөвөлгүй хичнээн ч удчивдаа. Одооноос жоохон зав зай гарвал юм бичээд байх санаа байна. Хэр идэвхтэй байхнуу харж л байхаас. Би чинь бас тэгэж байгаад гэнэт алга болдог их хэцүү хүн шүү дээ.

Амьдрал нэгэн хэвийн...
Аляскад эргэж нүүж ирээд 2 долоо хоног болж байна. Эхэндээ ч хөлдчих гээл байсaнаа бодуул одоо ч энэ их цас, хүйтэн хоёртоо дасаж эхэлж байх шиг байна. Шинэ хүмүүс дунд ороод, хийж байгаагүй зүйлээ хийгээд одоохондоо ч сонирхолтой л байна. Цас нь хайлчуул уг нь бас сайхан дэмий тэнэж, амралтын өдөрөө жоохон үр бүтээлтэй өнгөрөөмөөр байдаг. Сүүлийн 4 жил ийм их цас хараагүй их сонин байна. Гоё ч юм шиг...
Бүх юм эргэн тойронд цав цагаан, хүний хөл хүрээгүй цасан дээр өглөөд алхаж нэг кайф авсан шигээ зугаатай л байна. Байгаль нь сайхан газар зуны хэдэн сарыг өнгөрөөнө гээд би ч их л догдолж байна даа.
Жоохон дулаархаар туйлын туяа гарах нь элбэг болно, зун болхоор шөнө харанхуй болку зуны урт өдөрүүд эхэлнэ. Энэ зуныг их сонирхолтой өнгөрөөх хүсэл, зорилгоор дүүрэн хүн. Тэгээд блогтоо боломж гарвал бүгдийн хуваалцнаа.

1 comment: