Гуйлт /Л.Өлзийтөгс/
Чамайг эзгүйд би дандаа даардаг
Чамайг эзгүйд би дандаа айдаг
Миний төлөө гадагш гарах бүрийд чинь
Чиний өмнөөс даарч, өчнөөн ядардаг
Өөрийн гараар ургуулсан цэцэгсийнхээ үнэрт,харуулдан
Өдөржин би нартай цонхон дээр суувч
Эргэж ирэхээс чинь нааш
гар минь ер бүлээцдэггүй
Энгэрт чинь наалдахаас нааш зүрхний минь цохилт жигдэрдэггүй
Чиний эзгүйд цаг хүртэл зогсчихоод
Миний цэцэгсийн ургах чимээ ч сонсддогүй
Гараад л ирэхийн зуурт чинь мянган жил өнгөрөх шиг
Галзуурмаар их харанхуйд зуун жил болчих шиг
Хөлийн чинь чимээг сонсохоос нааш амьдрал над руу ирдэггүй
Хөгширч орхидог оо, би
Түргэн наддаа ирээрэй
Monday, April 30, 2012
Friday, April 6, 2012
The Vow
The Vow киног дөнгөж одоо л үзжийн. Цаг үеэсээ хоцорч яваад байгаагаа мэджил байна л даа хэхэхэ... сүүлийн үед ерөөсөө кино үзэх завгүй байсаар байгаад энд ирчихсэн. Харин өчигдөр энд байдаг нэг монгол залуугаас зөндөө олон киноны монгол вэб сайтууд олж мэдэж аваад, өнөөдөр амарсаных кино үзлээ.
Монгол орчуулгатай кино үзсэн их сонин санагдаж байна. Дандаа л англи хэл дээр үзсээр байгаад сурчиж. Анх орчуулгагүй subtitle тэй кино арай гэж үзээл ойлгохку юм их гардаг байж билээ. Тэгхэд монгол орчуулгатай кино үзхийнсэн гэж их боддог байж. Харин одоо ингээд үзсэн чинь нэг л хачин санагдаад байхын. Ард нь англиар яриаг нь сонсоод ойлгочихсон байхад орчуулгын сонсхоор нээрээ монголоор бол ингэж хэлэх юм байна даа нтр гэж бодоод хэхэхэ
Нээээх лаг хэлтэй амьтан шиг л.... За тэр орчуулга ч яахав. Ойрд ийм романтик кино үзээгүй, жаал уйлавшд. Баларсан юм хахаха...
Сүүлд нэг кино үзээд баахан уйлсанаа санаад байгаа хэрнээ ямар кино үзсэнээ санахгүй байх юм, гэхдээ тэр үед бас л дахиж ингэж романтик кино ганцаараа үзэж уйлку шүү гэж өөртөө хэлж байсан санагдана. Сая дахиал хэллээ.
Уг нь жоохон л гүрийгээд бүтээе гээд зүтгэсэн бол бүтэх байсан харьцааг даанч таслаад хаячихсан хүн ингээд ганцаараа л явж байхаас доо. Иймэрхүү кино үзхээр л гэнэт ганцаараа хэтэрхий удаан яваад байгаагаа мэдэрхийн хахаха
Гэнэт л нээрээ нэг найз залуу малуугын юм бодхымсан гэж боддогдхын, тэрнээс биш над шиг зөрүүд, дураараа, хүн гуйж хүний гар харах дургүй хүн ч дээ зөрүүдлээд ганцаараа яваал байвал яваал байх шинжтэй. Насаараа ч ингэж явж мэдэх л хүн.
за дараа амархаараа Tinker tailor soldier spy үзнээ. Монгол орчуулгатай бас байна лээ. :)
Thursday, April 5, 2012
Үхсэн хүн амьлав гэсэн лол
За ер нь блогоороо орж ирж тоос шороог нь гөвөлгүй хичнээн ч удчивдаа. Одооноос жоохон зав зай гарвал юм бичээд байх санаа байна. Хэр идэвхтэй байхнуу харж л байхаас. Би чинь бас тэгэж байгаад гэнэт алга болдог их хэцүү хүн шүү дээ.
Амьдрал нэгэн хэвийн...
Аляскад эргэж нүүж ирээд 2 долоо хоног болж байна. Эхэндээ ч хөлдчих гээл байсaнаа бодуул одоо ч энэ их цас, хүйтэн хоёртоо дасаж эхэлж байх шиг байна. Шинэ хүмүүс дунд ороод, хийж байгаагүй зүйлээ хийгээд одоохондоо ч сонирхолтой л байна. Цас нь хайлчуул уг нь бас сайхан дэмий тэнэж, амралтын өдөрөө жоохон үр бүтээлтэй өнгөрөөмөөр байдаг. Сүүлийн 4 жил ийм их цас хараагүй их сонин байна. Гоё ч юм шиг...
Бүх юм эргэн тойронд цав цагаан, хүний хөл хүрээгүй цасан дээр өглөөд алхаж нэг кайф авсан шигээ зугаатай л байна. Байгаль нь сайхан газар зуны хэдэн сарыг өнгөрөөнө гээд би ч их л догдолж байна даа.
Жоохон дулаархаар туйлын туяа гарах нь элбэг болно, зун болхоор шөнө харанхуй болку зуны урт өдөрүүд эхэлнэ. Энэ зуныг их сонирхолтой өнгөрөөх хүсэл, зорилгоор дүүрэн хүн. Тэгээд блогтоо боломж гарвал бүгдийн хуваалцнаа.
Sunday, September 11, 2011
....
Za oird garaagui bjiad uchigdur garsan bish uhehjiin. hehe Margaash n pingaa daahky bdg bolchijdee lol
Saturday, September 10, 2011
Subscribe to:
Posts (Atom)