Wednesday, April 29, 2009
Ёох...
Өнөөдөр шалгалтаа өгчөөд гараад ирсэн чинь 30мин л суусан байхын кккк би тэгээд мэдкү юм байвал бодож модоод толгойгоо гашилгаад, саначих байх нтр гэж найдаж суух дургүйлдээ. Тэр зангаараа тэгээл мэддэг юмнуудаа хийгээл мэдкүгээ нэг оролдоол болку байхаар нь тэр чигт нь өгчихсөн хихи, тэгээд гарч ирээд номоо эргүүлээд хартал хэдэн юм алдсан байноо,, одоо яаая гэхэвдээ тээ, угаасаа ч санахааргүй л байсан биз,, Тэгээл нэг балай шалгалтын ард гарлаа ямарч байсан,,, ирэх долоо хоногт дахиад нэг шалгалттай, тэрний дараачийн долоо хоногт бас нэг хичээл дээр гээд энэ муу багш нар өдөөөд байнаа ар араасаа дарааллаад шалгалтуудаа аваад....Одоо нэг сайхан унтнааа ккк урд шөнө бас бараг унтаагүй :Р Ямартай ч хагас дутуу санаа амарлаа гсн кккк
Tuesday, April 28, 2009
Look What you've done!!!
Take my photo off the wall
If it just won't sing for you
'Cause all that's left has gone away
And there's nothing there for you to prove
Oh, look what you've done
You've made a fool of everyone
Oh well, it seems likes such fun
Until you lose what you had won
Give me back my point of view
'Cause I just can't think for you
I can hardly hear you say
What should I do, well you choose
Oh, look what you've done
You've made a fool of everyone
Oh well, it seems likes such fun
Until you lose what you had won
Oh, look what you've done
You've made a fool of everyone
A fool of everyone
A fool of everyone
Take my photo off the wall
If it just won't sing for you
'Cause all that's left has gone away
And there's nothing there for you to do
Oh, look what you've done
You've made a fool of everyone
Oh well, it seems likes such fun
Until you lose what you had won
Oh, look what you've done
You've made a fool of everyone
A fool of everyone
A fool of everyone
Fringe
za break maan dyyschlaa,,, margaash shalgalttai,,, hicheelee urgeljluuleed hiilee :D
Monday, April 27, 2009
I need an answer,,, !!!
I don’t know....It seems one of the hardest questions to find the answer. So I just drew a “heart” which is a symbol of love, :D LOL,,, everyone knows that heart shape symbolizes “LOVE” even it's not a real heart shape tho,,,. You know it's just a shape that people named and used as a heart....
anyways, i felt ashamed of myself, because how come i could say "i love you" to other people such as my parents and friends, without knowing the meaning of LOVE!!! Do i really LOVE them, if so what is love then?
Even though I gave her my answer as a heart, i have repeatedly asked this question myself all day long…
Now i'm asking you to answer this question,,, WHAT LOVE MEANS TO YOU? what does love really mean? Someone should know the answer right? ,,, Hopefully, someone'll give me an answer.... :D
Ёстой Хаппи ,,,
Өнөөдөр өглөө л гэхэд яав, нам унтаад санд мэнд босоол хичээлдээ яараад л очисон чинь эхний цагийн анги маань кансэл(cancel) болчиж,,, хичээл оркүээ гээд эртхэн хэлчихсэн бол би юунд яарч сэгсийсэн юм сургууль дээр очиж хүн амьтан цочоож байхын кккк Тэгээд л дараагын цаг бас нэг нойрны хичээл,,, тэрний дараа бүр 2ч нойрны хичээл ордын.
Харин 2дах цаг дээр суужийхад ирсэн мессэж-ээс болоод өдөржин хаппи явчихсан,, нөгөө хичээл дээрээ ширээ дэрлээд шүлсээ гоожуулаад унтаад багшдаа загнуулж сэрдэг хүн аймар хичээл хийлээшд кккк
Нээх сүртэй юм биш ч гэсэн гэнэт санаандгүй байхад ирсэн мессэж болхоор л тэгсэн байх хэхэхэ Ерөөсөө ч бичнэ гэж боддоггүй байсымаа :P,,, зөндөө гайхсан, бас баярласан :D
Тэгээл сэгсийсэн, бүлцийсэн нүднийхээ доор хөх туяагаа татуулчаад нүүрэндээ инээд тодруулаал нэг ангиас нөгөө ангируу гүйгээд байлаашд,, Аа гэхдээ сүүлийн 2хичээлийнхээ завсарын 30минутараа номынхоо санд орж унтахаа бол мартаагүй кккк Дандаа л 10-20 мин унтдаг юм ккк Тэрийгээ л нэг хийх шив :Р "small thing makes big difference" ээ гэж үнэн үгиймаа гсн :))
Sunday, April 26, 2009
Юу ч гэмээр юмбдээ зүгээр л би дуртайн....
Тэгээл сая хүртэл унтах гэснээ болиод хумсаа будчаад унтмаар санагдаад :Р хатаж байх хооронд нь бичлэг хийжийган ,,,,
би уг нь хумсныхаа зургыг их авдаг байсан ком дээр гацаад хамаг зураг устчихсан чинь хуучин зургууд алгоо, ганц нэг сүүлд авсан зургууд л байх шиг байна.
Сайхан завтай бол янз бүрийн зураг зурах, френч хийх гээд хумс будах ч бас зугаатай шүү.
Дараа бүр гоё гоё буджийгаад зураг оруулнаа :D Ойрд ажил дээр ком дээр бичих юм ихтэй, хурдан бичихгүй бол болдгүй болохоор хумсаа урт байлгаж чадку авчаал байгаан. Урт хумстай байхаар 10хуруугаар бичих нь байтугай 2 хуруугаараа ч тоншиход хэцүү болцон байна лээ ккк нээх гоё гартайм шиг бас зургуудаа оруулчихлаа :Р
Thursday, April 23, 2009
Сэтгэлийн таашаал,,,,
Эхлээл сайн сургууль коллеж, цаг агаар, монголын цаг агаар, өвөл зун кккк Монгол охид залуус, хайр дурлал, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харицаа ,, тэдний ялгаа давуу тал дутагдалтай тал, улс төр, шашин, эрүүл мэнд сэтгэл зүй гэсэн маягаар ярины сэдэв өөрчилөгдөөд л... Над мэтийн шашингүй хүн, шүтдэггүй .... сүсэглэдэг гэвэл дөххиймүү... (уг нь будда гээл байдаг ухаантай гэхтэй би ч одоо юун шашин өөртөө итгэх, өөрийнхөө хүчинд л итгэдэг л хүн болчоод байгаан...)
Нэг Христын шашинтай охин,,,, эзэнд итгэдэг... Нэг нь жинхэнэ Буддист кккк За тэгээд байсан ганц банди нь бөөрөнхийлөөл байсан даа :Р Дахиж л шашины тухай хүмүүстэй ярихааргүй л болсон. Үзэл бодолын зөрчил гэж агуу их...
Улс төр ярьхад нь би дуугай л байсан ккк Угаасаа хүрдгүйн IQ :Р Толгой нтр өвдөөд дотор муухайраад муухай юм ярих чинь шууд нөлөөлжийгам чинь,..
Хамгийн гоё нь юм ярьж байхдаа нээх гоё мэдрэмжүүдээ санасан,,,
Зун, шөнөжин бороо ороод өглөө дөнгөж нар мандах тэр үед сэрээд дулаан хөнжлөөсөө гараад салхивчаа онгойлгоод цонхоор харах,, нээх гоё цэвэр агаар орж ирээд л нүүрлүү үлээж халит дааруулаад хэхэ тэр үед нь санд мэнд хувцасаа өмсөөд л кккк Тэгээл аягатай цайгаа баричаад цонхоор хараад зогсох гоё...
Юбка өмсөөд углааш углаад явжийхад нартай шиврээ бороо орох гоё кккк хамаагүй нороол алхаал байна,, наргүй ч байсан хамаагүй гоё шиврээ бороонд алхаж байхад төрдөг тэр мэдрэмж,,, Гэртээ орж ирээд нойтон хувцасаа тайлж хатаагаад хуурай хувцас өмсөх яг тэр мөч хэхэ тэр хуурай хувцасны дулаан элч нтрийг мэдрэх гоё :Р
Намар шаралж унаад хатсан навчис дээр шар шар дугаргаад алхах бас гоё,,,
Өвөл,,, гадаа нэвсийтэл цас ороод, гадаа гархад цасны цагаан өнгө нүд гялбахад нүдээ онийлгоод ккк аниад л дээшээ тэнгэр өөд харжийгаад буцааж нүдээ нээдэг тэр үе кккк Цас ороод нээг гоё цэлмэг тэнгэр,,,, нар ээгээл дулаахан ккк
Хавар өдөр уртсаад л дэмий тэнэмээр болоол сэтгэл гэгэлздэг үе.... хичээлээ тараал нэг буудал заавал алхaна,, замын хажуугаар дөнгөж ургаж байгаа өвсны нов ногоон өнгө хавар болсоныг хэлжийгам шиг замын шорооноос ялгарч харагдах тэр дүр зургыг олж харах гоё...
Хэхэ би нэг иймэрхүү балай балай юмнуудаа бодоод ,,, Нөгөө хэдэд бороо орхоор яадаг, цонхоо онгойлгоод цэвэр агаараар шуналтайн аргагүй амьсгалдаг гээл ярихдаа нүд мүдээ аниад баахан шоолуулах шивдээ ,,,, бүүр дүрдээ орчихсон өнгөтөөр үзүүлж нтр кккк
Энэ бүх мэдрэмжүүдийг энд лав мэдэрч чадку юм шиг санагдаад байдын.. Ёстой их үгүйлгэдэж байгаа зүйлс.... Сэтгэл сэргээд эрч хүчтэй ч болдог байсан юм шиг... Одоо тэгээд төсөөлөөл бодоол явжийхаас... Хичээл хийх гэсэн хүмүүс ингээд дэмий чалчаад л тарцгаасан,,, Гэхдээ хоорондоо санаа бодлоо хуваалцаад сайхан муухай хамаг л юмыг хамж ярисан хэдий ч сэтгэл цаанаа нэг л сайхан байсан, дотор тээглээд бөглөрөөд байсан нэг юмыг ч гэсэн гаргаад хаячих шиг,,,, сэтгэлийн таашаал л гэж тэр байх.
Monday, April 20, 2009
odoo shalgaltandaa beldiidaaa,, good luck!!!
Thursday, April 16, 2009
Tuesday, April 14, 2009
365/20
Монголоос ирсэн найзаараа өөрийнхөө баахан зургуудыг гэрээс авчруулсан,, Тэнд хайрцаганд хадгалж байхаар өөртөө байлгая гэж бодоод,,, өөрийнхөө бүх зургийг авчруулаад хэдэн өдөр хэд хэд ч үзчив дээ,, ёстой гоё байнаа,,, Найз нарыгаа аймар их саначиж,,
Энэ дижитал камер нтр бас дэмиймаа ккккк Муухай гарсан үгүйгээ харжийгаад муухайгаа устгаад дандаа л гоё зурагнууд үлдсэн байна,, харин пилонктой апрат-аар чинь тэгээл юуг нь ч мэдкү хичнээн л бол хичнээн алиа зурагнууд авчихсан,,, тэрийгээ угаалгасаныхаа дараа үзэж үхтлээ инээлддэг байж билээ ккккк
Тэгээд одоо бас компютер-таа юмуу CD дээр хамаг зургаа хадгалчихсан,, би гэж залхуу зураг угаалгахаа болиод бас уджийнаа,,, Хамгийн сүүлийн үеийн угаалгасан зураг гэвэл бараг дөнгөж энд ирээд л авхуулж байсан 2жилийн өмнөх зурагнууд л байдын,,,, нээрээ нэг тэгэж байгаад зургуудаа угаалгамаар юм байна шүү...
Saturday, April 11, 2009
365/19
Маргаашийг өнөөдөр харж болохгүй
Магадлан бодохуйяа цааж давчдана
Чамд амьдрах өдөр, хэр олон үлдсэнийг хэн мэдлээ
Чансаалаг ухаантай байж, он цагийг бүү алд!
O.X
Өнөөдөр ёстой баларсан, өглөө 8с сургууль дээр цуглах ёстой байсын. Би залхуурч унтаж унтаж 7 гэж босоод цай нтр уугаад гарах гэсээр байтал 30 болчихсон. Гайгүй амжих байх гэж бодоод явсан чинь амжихгүй шинжтэй,,, жоохон давхицан чинь яаг зураг авдаг гэрлэн дохиотой газар хурдтай яваад зургаа авхуулчихсан. Энд зарим уулзвар гэрлэн дохион дээр хурд хэтрүүлэх, улаанаар орох ч юмуу ямар нэг зөрчил гаргавал шууд зургын авдаг мэдрэмжтэй камер зооцон байдын. Би гэж мангар нөгөөтхөө мартаад ккк :Р 35тай явах газар 40 гаргаад давхчихсан явжийдын. Олигтой машин барьж чадку байж муугаа мэдкү давхих дуртайг нь яана :Р Одоо торгуул авсаан,, :P
За одоо яая гэхэв,,, өөрөөсөө болсон юм чинь ... Өчигдөр нээрээ дэмий тэнээд volunteer-таа бүртгүүлдэг цагаараа бүртгүүлж чадаагүй тэгээд энэ долоо хоногт ямарч ажилгүй жинхэнэ утгаар нь амрахнээ. Уг нь хэдэн өдөр бас юм хийсэн бол зүгээр байсын. Цаанаасаа амраа гэсийн байгааз яахав сайхан амраал авхаас хэхэ :D
365/18
Хүлээсэн хүн ирчихсэн кккк,,, хамтаа хөгжилтэй гоё байсан,, энд ирээд танилцаж найзалсан цөөхөн хэдэн найзуудын маань нэг,,, Тээд хүлээжийсэн юмнуудаа авчихсан,,, зөндөө их баярласан
Удаан уулзаагүй яриж хөөрөх юм их байсан ч тухтай яриж чадсангүй,,, маргааш буцаад өөр газарлуу сургуульд явж байгаа болхоор их яаруу л уулзлаа,,, ёстой дажгүй залуу байдын кккк :Р мани мэттэй мангар хамаагүй харицдаг, хөөрхөн зантай кккк :Р яваад өхөөр нь тэгээд бас санах л байхдаа нэг хэсэгтээ ,,,,
Thursday, April 9, 2009
365/17
Хаварын тухай нэг шүлэг оруулчъя.
Хар даа, та цонхоор
Хаврын сүүл сар гадуур налайж байна
Дэгэж дэрвэсэн хүүхдүүд дэлхийгээр нэг дүүрч
Дэгжин шаавай охид гудамжаар нэг хөлхөлж байна
Тэнгэр цэв цэлмэг
Нар зөөлөн төөнөнө
Тэртээх уулсын толгойд
Цасны сүүлч цайрна
Гундаад сэхэх хорвоогийн амилж ядсан хөрсийг
Гутлынхаа өсгийгөөр товшин сэрээж
Хажуухнаар чинь бас гоо бүсгүй
Хаврын өдрүүдтэй цуг гунхалзаж явна
Яг энэ үеэр
Ялгуун гоо охид зул шиг асаж
Яруухан тансаг биед нь
Янагийн тэнгэр заларч явдаг юм шүү
Цэнхэр шөнийн оддын гэгээтэй
Цэлмэг өдрийн шүүдрийн туяатай
Цэцэг цэврүү шиг тэр охин
Сэтгэл зүрхийг чинь хоослоод өнгөрнө
Өглөөний нар шиг туналзсан түүний
Өдөөн босгосон амтат шаналал
Өнгө гэрлийн аниргүй хаанчлал
Өр зүрхэнд чинь шархирсаар үлдэнэ
Орчлон гэдэг ийм л хойно доо
Оло..он хоног энэ л зураг танд зүүдлэгдэж
Сэтгэл чинь хүслээ гүйцэж эс чадахуй
Шимшрэн, шимшрэн зүрхэндээ уйлах л болно доо
Хундага дүүрэн сархад
Нулимс хөвүүлэн мэлтэлзэж
Хувь заяаны тэнгэрээр С
огтуу тэнүүлчлэл эхэлнэ дээ
Б. Дорж 1991-05-17
Wednesday, April 8, 2009
365/16
Хэзээ нэгэн цагт хүн бүр тамхи татхаа болих байлгүй,, тэр үед би ч гэсэн болих байх гсн хихихихи
Tuesday, April 7, 2009
365/15
нэг байрны гадаа ийм хөөрхөн (нүүр нь жоохон халцарцан юм байна лээ гэхдээ л хөөрхөн) амор хараад хэхэхэ... лаг бодол болцон суужийгааз,,, Тэгээл эднүүсийн харваад дурлалцсан хос нь салкаадийвал ингээл яаж салгахгүй байдын билээ гээл боддог бол яана кккк :Р эднүүс нээрээ үнэн хөөрхөөн :))
Love Me Dead
Like a salt-sore soaked in the sea.
'High-maintenance' means
You're a gluttonous queen
Narcissistic and mean.
Kill me romantically
Fill my soul with vomit
Then ask me for a piece of gum.
Bitter and dumb
You're my sugarplum.
You're awful, I love you!
CHORUS
She moves through moonbeams slowly
She knows just how to hold me
And when her edges soften
Her body is my coffin
I know she drains me slowly
She wears me down to bones in bed
Must be the sign on my head
That says, oh...
Love me dead! Love me dead!
You're a faith-healer on T.V.
You're an office park without any trees
Corporate and cold
Gushing for gold
Leave me alone.
You suck so passionately
You're a parasitic, psycho, filthy creature
finger-bangin' my heart
You call me up drunk
Does the fun ever start?
You're hideous and sexy!
REPEAT CHORUS
Must be the sign on my head
That says, oh...
Love me dead! Love me dead!
SOLO
Love me cancerously
Brrrot-dot-da-d-da-da!
How's your new boy?
Does he know about me?
You've got the mark of the beast.
You're born of a jackal! You're beautiful!
REPEAT CHORUS
Wha' 'bout that sign on my head
That says, oh...
Love me dead!
Love Me dead - Ludo
Monday, April 6, 2009
365/14
Очиж мэнд ус мэдээд суужийтал нэмэгдэж цугласаар 9 хүн болов. Нэг нь монгол саятан шиг Монополи аваад ирсэн байсын. Тэрийгээ тоглох гэжийн гэхээр нь би бас яаж дутхав хамт тоглохоор явав. 2 нь хичээлтэй гээд яваад, 7уулаа тоглохоор сургуулийн кафе-д ороод том ширээ тойрч суугаад 2 цаг тоглоод. 2 нь хичээлдээ 30мин хоцорч ороод, нэг нь хичээлээ таслаад, үлдсэн над мэтийн хичээлгүй нөхөд гэрийн зүг. Аа тэгээд удаан тоглоогүй байсан болхоор бараг мартчиж, тактикгүй тоглоод мөрийгөө алдчихсан. Бид хэд хүний $2 бооцоотой тоглоод ккккк хожисон гар маань $14 авцан. ккк дараа буцааж авнаа тэрмүүгээс.... өдөр нэг иймэрхүү л өнгөрлөө,, ирэх замдаа харин нэг хоёр зураг авав.
иймэрхүү зураг авч үзэж байгаан,,, гэрлэн дохион дээр зогссон машины арын гэрлүүд
Ойрд бичлэгүүдээ ийшээ оруулж амжихгүй байсан, өнөөдөр бөөндчихлөө,,
365/13
л хийв. Харин камераа мемори карттай нь авч явав. хэхэхэ Тэгээд овоо
хэдэн зураг авсан. Дараа тэгжийгаад тэднүүсээр бас нэг бичлэг хийнээ.
Дараа л гээд байдаг нилээн хэдэн бичлэг хийх л болоод байна даа би ч...
овооруулж байгаад нэг хийх нь дээ янз нь кккк
За тэгээд фестивал үзээд яваа хүмүүсийг жаал бас авав. Энэ 2 бас тэдний
нэг,, Япон Солонгос нь ялгагдахгүйн байна лээ :Р Ямарч байсан бүжиглэж
байгаа хүмүүсийг харах нь их л сайхан байгаа шинжтэй байсан. Маргааш
шалгалттай тул ингээд өнөөдрийн бичлэгийг өндөрлөлөө.
365/12
Бусад амралтын өдөр шиг аа яваад өдөр гэртээ ирж хоол идчээд, нэг жоохон
чөтгөрийг харав. Уг нь бяцхан чөтгөр байсан чинь томроод дэнхийгээд
бяцхан гэж дуудах аргагүй болжийнаа. Өнөөдөр үнэн бүтэлгүй, өглөө унтаж
байгаад хоцрох шахаад. Бараг л хоцорсон л доо 7мин,, тэгээд яаржийж
камераа шалгалгүй шууд аваад гарчихсан. Сургууль орчоод гэнэт камераа
шалгасан чинь мемори картаа орхицон байдын. Өчдөр ирээд авсан зургаа
хуулж байгаад тэр чигт нь ком-ноосоо авалгүй орхичиж. Тэгээд ямарч
зураг авч чадаагүй. Утасаараа л дэмий баахан зураг дарсан.
Өнөөдөр энд нэг Япон фестивал болсон юм. Тэнд нэг удахгүй болох гэж байгаа
Японы кино фестивалын зар сурталчилгаагаа хийгээл таарлаа. Хүмүүст
баахан сонин, зурагт хуудас тараасаар байгаал таарлаа. Харин тэнд
оригами хийхийг зааж өгч байгаа нь гоё байсан. Би даанч заалгаж
чадаагүй. Нэг заалгасан юм нь харин эргэлддэг дөрвөлжин яаж хийхийг
заалгав. Гол нь цаас нь чухал юм байна лээ. Ирээд харин зургын авлаа.
эргүүлхээр нэг ийм,,,
эргүүлээгүй байхдаа харин ийм
бас нэг ийм төрлийг хийсэн ..
Энэ эргэлддэг дөрвөлжинг Японы Yami Yamauchi гэдэг хүний санаачлага, нэг америк хүний зурагаар бүтэж байгаа юм байна лээ. Хэрвээ сонирхвол ийшээ ороод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох нь.
бичлэг оруулах гэсэн энд даанч яаж оруулдагыг н мэддэггүйэ хэхэхэ,,, энд оруулсан байгаа..
Friday, April 3, 2009
365/11
Өдөр зураг авах чөлөө гараагүй болхоор өөр зураггүй. Уг нь зөндөө хүмүүсийн зураг авсан л даа. Дандаа манай сургуулийн оюутнууд volunteer хийж байх хооронд нь авсан зургууд. Манай club энэ дотроо бас бүлэг болж хуваагдаад үйл ажиллагаа хариуцдаг юм. Би зурагчидынх бүлэгт орчихсон. Болж байгаа үйл явдал, өөрийнхөө оролцож байгаа болгоны зургыг авч хэвлэл мэдээлэл хариуцсан бүлэгт өгнө. Тэднүүс тэгээд долоо хоног бүр болж өнгөрсөн үйл явдалыг өгүүлсэн мэдээлэл, зураг бүхий 4хуудас А4 хэмжээний сонин гаргадаг юм. Тэрийгээ гишүүддээ тараана. :)
Өөр жолооч, подволк хийх, сурталчилах, хандивын санг нэмэгдүүлэх гэх мэт бүлгүүдэд байдын. Жолооч нар бол унаагүй хүүхдүүдэд унаагаар үйлчилнэ. Сууж явсан машиныхаа жолоочиж зорчигч нар $1 өгнө, хэхэ. Подволк хийж зардын. Подволкын нэг хэсэг нөхөд дизайн нтр-н хийгээд захиална. Хийсэн подволк-н хандивын санг нэмэгдүүлэх бүлгийнхэн зарна. Олсон мөнгөө үйл ажиллагаанд зарцуулна. Бас эднүүс Чихэр Шоклаад зараад байдын байна лээ. Хямдхан бөөндөж аваад хэдхэн цент нэмээл зарчихад өчнөөн олноос нэлээн хэдэн төгрөг унадаг байхаа. Иймэрхүү ажил үйл ажиллагаа хийхийн хажуугаар тэгээд volunteer хийгээл хичээлдээ яваал, гадуур бас цалинтай ажил хийдэг бол ажилаа хийнэ, ер нь эндхийн оюутнууд лаг завгүй байдаг юмшигээ. Ийм хүмүүс чинь тэгээл яалтчгүй өдрийнхөө хувиарыг зохиох, төлөвлөж цагаа зохицуулахыг сурхымаа.
Монголд ер нь коллеж, их дээд сургууль байтугай 10жилийн сургуулиудад ч иймэрхүү чөлөөт цагаар хийж болох хувь хүнийг төлөвшүүлэх нийгэмийн үйл ажиллагаа байхгүй байхаа. Би лав санахгүйм байна,,, нэг сонгон нтр-г л тооцдоггүйн бол, хийдэг юм нь суботник хаха, тэрийн хийх хүн олдохгүй зугтаагаал... :Р хавар нэг сперткад гэдэг билүү тийм юм болно, урлагын үзлэг, сагсны тэмцээн гээл болчдог билүү...За за хадуураад явах нь ингээд болий.
Thursday, April 2, 2009
365/10
Wednesday, April 1, 2009
365/9
368/8 and April 1st
Өнөөдөр цаг завтайм шиг өлгөөжин мэссенжирдээд өдрийг авчихсан. Орой сургууль ороод хийх ёстой юмаа гэртээ мартаж очоод шал дэмий оройг номын санд суугаад таарлаа. Зураг авсангүй хэдэн ном л дарах шив кккк
(манай сургуулийн номын сангийн 2давхрын хэсэг номын тавиурууд бөлгөө)
нодлин 4сарын 1нд нэг ийм offline яваад байсан санагдана,,,