Translate

Thursday, April 23, 2009

Сэтгэлийн таашаал,,,,

Хичээл хийх гээд номын санд өрөө аваад оров. Охидууд л болсон хойно хичээлээ хийхийн хажуугаар дэмий сайхан чалчина. Сүүлдээ яриандаа халаад юун чихээл дундаа данхтай цай тавиад суужийгаа аятай л хамаг ном дэвтрээ хаачаад чалчаад сууцгаажийнаа. Нэг таньдаг банди ороод ирчиж. Хэдүүлээ дэвэн дэлхийн юм хамж яриваа.
Эхлээл сайн сургууль коллеж, цаг агаар, монголын цаг агаар, өвөл зун кккк Монгол охид залуус, хайр дурлал, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын харицаа ,, тэдний ялгаа давуу тал дутагдалтай тал, улс төр, шашин, эрүүл мэнд сэтгэл зүй гэсэн маягаар ярины сэдэв өөрчилөгдөөд л... Над мэтийн шашингүй хүн, шүтдэггүй .... сүсэглэдэг гэвэл дөххиймүү... (уг нь будда гээл байдаг ухаантай гэхтэй би ч одоо юун шашин өөртөө итгэх, өөрийнхөө хүчинд л итгэдэг л хүн болчоод байгаан...)
Нэг Христын шашинтай охин,,,, эзэнд итгэдэг... Нэг нь жинхэнэ Буддист кккк За тэгээд байсан ганц банди нь бөөрөнхийлөөл байсан даа :Р Дахиж л шашины тухай хүмүүстэй ярихааргүй л болсон. Үзэл бодолын зөрчил гэж агуу их...
Улс төр ярьхад нь би дуугай л байсан ккк Угаасаа хүрдгүйн IQ :Р Толгой нтр өвдөөд дотор муухайраад муухай юм ярих чинь шууд нөлөөлжийгам чинь,..

Хамгийн гоё нь юм ярьж байхдаа нээх гоё мэдрэмжүүдээ санасан,,,

Зун, шөнөжин бороо ороод өглөө дөнгөж нар мандах тэр үед сэрээд дулаан хөнжлөөсөө гараад салхивчаа онгойлгоод цонхоор харах,, нээх гоё цэвэр агаар орж ирээд л нүүрлүү үлээж халит дааруулаад хэхэ тэр үед нь санд мэнд хувцасаа өмсөөд л кккк Тэгээл аягатай цайгаа баричаад цонхоор хараад зогсох гоё...

Юбка өмсөөд углааш углаад явжийхад нартай шиврээ бороо орох гоё кккк хамаагүй нороол алхаал байна,, наргүй ч байсан хамаагүй гоё шиврээ бороонд алхаж байхад төрдөг тэр мэдрэмж,,, Гэртээ орж ирээд нойтон хувцасаа тайлж хатаагаад хуурай хувцас өмсөх яг тэр мөч хэхэ тэр хуурай хувцасны дулаан элч нтрийг мэдрэх гоё :Р

Намар шаралж унаад хатсан навчис дээр шар шар дугаргаад алхах бас гоё,,,

Өвөл,,, гадаа нэвсийтэл цас ороод, гадаа гархад цасны цагаан өнгө нүд гялбахад нүдээ онийлгоод ккк аниад л дээшээ тэнгэр өөд харжийгаад буцааж нүдээ нээдэг тэр үе кккк Цас ороод нээг гоё цэлмэг тэнгэр,,,, нар ээгээл дулаахан ккк

Хавар өдөр уртсаад л дэмий тэнэмээр болоол сэтгэл гэгэлздэг үе.... хичээлээ тараал нэг буудал заавал алхaна,, замын хажуугаар дөнгөж ургаж байгаа өвсны нов ногоон өнгө хавар болсоныг хэлжийгам шиг замын шорооноос ялгарч харагдах тэр дүр зургыг олж харах гоё...

Хэхэ би нэг иймэрхүү балай балай юмнуудаа бодоод ,,, Нөгөө хэдэд бороо орхоор яадаг, цонхоо онгойлгоод цэвэр агаараар шуналтайн аргагүй амьсгалдаг гээл ярихдаа нүд мүдээ аниад баахан шоолуулах шивдээ ,,,, бүүр дүрдээ орчихсон өнгөтөөр үзүүлж нтр кккк
Энэ бүх мэдрэмжүүдийг энд лав мэдэрч чадку юм шиг санагдаад байдын.. Ёстой их үгүйлгэдэж байгаа зүйлс.... Сэтгэл сэргээд эрч хүчтэй ч болдог байсан юм шиг... Одоо тэгээд төсөөлөөл бодоол явжийхаас... Хичээл хийх гэсэн хүмүүс ингээд дэмий чалчаад л тарцгаасан,,, Гэхдээ хоорондоо санаа бодлоо хуваалцаад сайхан муухай хамаг л юмыг хамж ярисан хэдий ч сэтгэл цаанаа нэг л сайхан байсан, дотор тээглээд бөглөрөөд байсан нэг юмыг ч гэсэн гаргаад хаячих шиг,,,, сэтгэлийн таашаал л гэж тэр байх.

8 comments:

  1. kk,hicheelee hiigeechee,,huuhed meeen
    neereee boroo orjoohod teed yvjaah gogo shuu!aiamr gogo medremj,
    teed buur hajuudaa nairagdah gejaga bandia daguultsan yvjiival buur gogo jeh sheg =P

    ReplyDelete
  2. hahaha nairagdah gejiigaa yu,,, nadad bol nairah gejiigaagaa dagyylwal goy bdimaa gsn :P LOL

    ReplyDelete
  3. :) bid 2 blogiinhoo hayagiig solison shuuu. PLEASE UPDATE
    http://beckjenni.blogspot.com

    ReplyDelete
  4. Ямар урт сэтгэлийн таашаал вэ. Дараа л уншихаас

    ReplyDelete
  5. haha zalhyy hog we,,, huue hawchaahai ingehed my read more ajillahaa baichihsan chi dahiad yanzlaad ug dehu :D

    ReplyDelete
  6. нээрээ гадаа бороонд норж орж ирчихээд дулаан, хуурай хувцас өмсөх ч гоё шүү,

    ReplyDelete
  7. medku mani lav medrehgui baina hun yag baihgui yumaa l husdeg uguildeg muuhai amitad shu :)

    ReplyDelete