Translate

Monday, April 6, 2009

365/12


Бусад амралтын өдөр шиг аа яваад өдөр гэртээ ирж хоол идчээд, нэг жоохон
чөтгөрийг харав. Уг нь бяцхан чөтгөр байсан чинь томроод дэнхийгээд
бяцхан гэж дуудах аргагүй болжийнаа. Өнөөдөр үнэн бүтэлгүй, өглөө унтаж
байгаад хоцрох шахаад. Бараг л хоцорсон л доо 7мин,, тэгээд яаржийж
камераа шалгалгүй шууд аваад гарчихсан. Сургууль орчоод гэнэт камераа
шалгасан чинь мемори картаа орхицон байдын. Өчдөр ирээд авсан зургаа
хуулж байгаад тэр чигт нь ком-ноосоо авалгүй орхичиж. Тэгээд ямарч

зураг авч чадаагүй. Утасаараа л дэмий баахан зураг дарсан.

Өнөөдөр энд нэг Япон фестивал болсон юм. Тэнд нэг удахгүй болох гэж байгаа
Японы кино фестивалын зар сурталчилгаагаа хийгээл таарлаа. Хүмүүст
баахан сонин, зурагт хуудас тараасаар байгаал таарлаа. Харин тэнд
оригами хийхийг зааж өгч байгаа нь гоё байсан. Би даанч заалгаж
чадаагүй. Нэг заалгасан юм нь харин эргэлддэг дөрвөлжин яаж хийхийг

заалгав. Гол нь цаас нь чухал юм байна лээ. Ирээд харин зургын авлаа.



эргүүлхээр нэг ийм,,,


эргүүлээгүй байхдаа харин ийм


бас нэг ийм төрлийг хийсэн ..


Энэ эргэлддэг дөрвөлжинг Японы Yami Yamauchi гэдэг хүний санаачлага, нэг америк хүний зурагаар бүтэж байгаа юм байна лээ. Хэрвээ сонирхвол ийшээ ороод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох нь.



бичлэг оруул
ах гэсэн энд даанч яаж оруулдагыг н мэддэггүйэ хэхэхэ,,, энд оруулсан байгаа..


2 comments: